"Монгол, Чех хоёр улс нийтийн тээвэр, батлан хамгаалах, нисэх болон ойн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой"
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Болормаа томилогдсон. Тэрбээр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа ороод буй бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улс