Төслийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэл хот өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж, газрын доорх усны нөөцийн хэт ашиглалтыг бууруулах, үйлдвэрийн хэрэглээнд дахин боловсруулсан усыг ашиглах шийдлийг нэвтрүүлэх, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зэрэг олон талын эерэг үр нөлөө үзүүлж, мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монголын Мянганы сорилтын сан, үндсэн болон туслан гүйцэтгэгч байгууллагууд, оролцогч бүх талууд, хамтран ажилласан түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.
Монгол Улсын Усны элч банк болох Голомт банк цэнхэр санхүүжилтийн үйлчилгээгээр дамжуулан эрүүл, аюулгүй усны хангамж, бохир усны менежмент болон холбогдох дэд бүтцийн шийдлүүдийг идэвхтэй дэмжин ажилладаг.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх