Тус барилгын ажлыг дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд эхлүүлжээ. Харин төсөвт өртөг нь ₮6.4 тэрбум байна.

Цэцэрлэгийн барилга нь 2,105 ам метр талбайтай, хагас зоорь бүхий хоёр давхар барилга бөгөөд хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөгджээ. Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтыг хийж байгаа аж.

Барилгын ажлыг "Ди Би Ти Би" ХХК гүйцэтгэж, 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.