Б.Мөнхбат: 5 дугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээний 443 тэрбумыг нийслэлийн өвлийн бэлтгэлд зарцуулна
Нийслэлийн 2026 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол оруулах гэж байна. НИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн танилцуулснаар нийслэлийн төсвийн орлого “Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан”-гийн эх үүсвэр болон төсөвт байгууллагын өөрийн орлого зэргээр нийт 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол хө