2026 он гарснаас хойш нийслэл төсвийг хоёр дахь удаагаа тодотгож байна. Эхний удаад 70.1 тэрбум төгрөгийг COP-17 бага хурлын зохион байгуулалтад зарцуулахаар баталж байсан.
Харин энэ удаагийн тодотголоор тавдугаар сарын 31-нд сонгон шалгаруулалтаа явуулж чадаагүй 75 төсөл арга хэмжээний мөнгийг буцаан шилжүүлэн авч, хагас кокс болон шахмал түлш нийлүүлэхэд зарцуулах юм байна. Тодруулбал:
- Нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөний улмаас нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байгаа учраас шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх,
- 2006-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксжсон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш мидлинг худалдан авч хэрэглэгчид нийлүүлэх шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх,
- Төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн бодит хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөн тул төсвийн орлого санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөл байдал нийцүүлэн шинэчлэх гэж байгаа аж.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулж, ажлын гүйцэтгэлтэй уялдуулж, хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 25.3 тэрбум, урсгал зардлыг 404 тэрбум, орон нутгийн сангийн зардлыг 52.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэв.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025-2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлыг 49.3 тэрбум төгрөгөөр бууруулж, орон нутгийн сангийн хөрөнгөөр дамжин санхүүжих төсөл арга хэмжээний дүнг 2.9 тэрбум төгрөгөөр, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 30.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх