Өнөөдрийн байдлаар 2024 оноос хойш НИТХ-ын 9 удаагийн хурлын тогтоолоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өмчийн эзэн гэдэг агуулгаар төлөөлөл хэрэгжүүлж байна. Нийт 42 хуулийн этгээдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн(ТУЗ), Удирдах Зөвлөлийн(УЗ) үйл ажиллагаа явуулж байгаа. ТУЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 792,000 төгрөгөөр тогтоосон байдаг. НИТХ-ын 2013 оны, 2023 онд Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газраас(ТӨБЗГ) уг хэмжээг тогтоож өгч, баталсан.

Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын тогтоолд ТУЗ, УЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар заасан байгаа. НИТХ-ын төлөөлөгчдийн авч байгаа урамшуулал нь хууль, дүрэм зөрчөөгүй байна. Урамшууллын хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл болон албан татвар хасагдаж олгодог" хэмээн тайлбарлалаа.

Нийслэлийн төсвийн сонсголын үеэр НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна хэмээн шинжээч мэдээлсэн билээ.