- Рабочую группу по переговорам возглавляет министр промышленности и минеральных ресурсов Г.Дамдинням.
- Переговоры основаны на принципе, что большая часть доходов от природных ресурсов должна доставаться гражданам Монголии.
- Соглашение предусматривает долю Монголии в размере 50% плюс 1% доходов.
- Планируется вынести соглашение на рассмотрение парламента и общественное обсуждение.
- Упоминается спор о распределении ресурсов между Rio Tinto и Oyu Tolgoi без согласия Монголии.
Тэрбээр
"Онтрэг явуулахын тулд заавал хэлэлцээ хийх ёстой. Уг хэлэлцээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсэг монголын ард иргэдэд ирнэ гэсэн зарчим дээр суурилна. 50 дээр нэмэх нь 1"
хувийн өгөөжийг Монгол Улсдаа авчрах хэлэлцээрийг хийж, түүнийгээ УИХ-аар оруулж олон нийтэд нээлттэй танилцуулаад батлуулах хуультай. Иймд энд хуйвалдах, нуух, амлалт авах ямар ч үүрэг хариуцлага байхгүй.
Рио Тинто болон Онтрэ хоёрын хооронд 80/20-ийн зарчмаар хоорондоо тохиролцоод түүнийгээ арбитраар баталгаажуулчихсан асуудал яригддаг. Монгол Улсын газар нутаг дээр байгаа баялгийг Монгол Улсаас зөвшөөрөл авахгүйгээр хуваах тухай асуудал яригдсан байдгийг зөвшөөрөхгүй. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байна. Ингэхдээ одоогийн байдлаар Монгол Улсад жишиг болсон гэрээ болох Орона майнингтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний загвар болон бусад загвараар ч үзнэ.
Эхний ээлжид хэлэлцээрээ эхлүүлээд ширээн дээр суугаад ярилцах л ажил эхэлж байна. Эцсийн үр дүнг Засгийн газарт танилцуулна. Сайжруулах шаардлагатай бол ахиад сайжруулна. Эцэст нь УИХ-д оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Оюу толгойн бүлэг ордоо бүтэн ашиглах ёстой. 1,500 метрийн гүнд байгаа энэ ордыг тусад нь дангаар нь уурхай хийх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Нийлүүлж ашиглах ёстой. Ингэхдээ Монгол Улс өөртөө авах өгөөжөө Үндсэн хуульдаа нийцүүлж авах зарчмаар ажиллана" гэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх